-Утаагаа үгүйлсэн эрхэм нөхөрт зориулав-
Улаанбаатар хотын нүүрсний утаа нар сар, од эрхсийг халхалж өдрийн цагаар гудамжаар машин гэрэл асаан явж, Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Онцгой байдал зарлах дээрээ тулаад хэлэлцүүлэг, гарц шийдэл орой болгон ярьдаг байлаа. Хэвлэл мэдээллийнхэн өдөр болгон утаанаас үүдсэн эхийн эндэгдэл, өвчлөл, санхүүгийн хүндрэл мэдээлнэ. Жил бүр утааг шийдэх гэсэн болсон болоогүй үзэсгэлэн, хурал цуглаан болно. Үе үеийн Засгийн газар, УИХ утааг бууруулах хөтөлбөр ярьцгаана. Харамсалтай нь нөгөө утаа хэвээрээ. Утаанаас үүдэн жил бүр 400 хүүхэд эндэж 1200 том хүн нас барна. Хүйт оронгуут эхчүүд, хүүхдүүд орох байх газраа олж явна. Хагас бүтэн өдөр уул руу явцгааж салхинд гарах нэрээр утаанаас зугтаана. Хандгайт, Бэлх, Сэлхи, Тэрэлж хавьд хагас өдөр болоод утаа руу эргэн ирнэ. Санхүүгийн бололцоотой нь 11 сар гарангуут хүүхдээ аван халуун орон руу явцгаана. Эрүүл мэндийн салбар утаанаас үүдэн коридортоо хөглөрч нялх хүүхдийн уйлаан, өвчлөл хүн бүрийг зовооно. Жил бүр утаанаас үүдэн эрүүл мэндийн зардал 4 тэрбумаар нэмэгдэнэ. Зовлон үүгээр дуусахгүй нүүрсний утааны хор хөнөөл намартай цуг эргэн ирнэ. Хэвлэлүүд судалгааны байгууллагууд энэ чигээрээ нүүрсээ түлээд байвал 2025 он гэхэд жил 12 мянган хүн нас барна гэсэн тооцоолол хийцгээнэ. Нүүрсний утаанаас үүдэлтэй хорт хавраар 6000 хүн нас барж байхад бид юу ч хийж чаддаггүй байлаа. Хий гаслах, төр засгийг “Утааны эсрэг” юу ч хийхгүй байна хэмээн загнах. Жагсаал цуглаан хийлээ гээд утаа арилахгүй нь тодорхой. НҮБ-аас түүхий нүүрс түлэхээ боль гэсэн шахалт ирэхэд авч “Монголчууд хөлдөж үхнэ” гэсэн тайлбар хийцгээнэ. Жил бүр угаарын хийнээс бол 20-51 хүртэл нас барна. Бараг л нүүрсний утааны дэргэд тэр талаар ярьдаг битгий хэл мэдээлдэггүй байлаа. Байгалийн давагдашгүй хүчин зүйл мэт утааны өмнө улс орон даяараа сөхөрч, үр хүүхдээ хядуулж байсныг санаж байна. Гэтэл жаахан гэгээ оронгуут унтраах гэж, үгүйсгэн дайрах хүмүүст сануулах гэж бичлээ. Яаж утаанаас “Амьд үлдэх вэ” гэсэн нэртэй хэлэлцүүлэгт орж явсан нөхөр өнөөдөр утаагаа үгүйлэн санаад байгаад гайхах юм. Тэр аймшигт нүүгэлтэх нүүрсний утааг дахин үзмээргүй байна шүү. Бид бол амьд үлдэгсэд, тэр аймшигт гай түйтгэрийг нүдээрээ үзсэн түүхэн хүмүүс. (Налайх ороод нүүрсний утааны өмхий үнэр үнэртээд ирсэн нөхөр “Бид юунд амьдарч байсан юм бэ” гэх) Давсан туулсан, гарз хохирол багадаагүй гэдгийг сануулаад таны амьсгалах эрхийн төлөө зүтгэж яваа залуусыг урмыг бүү хугал. Ерөнхийдөө утааг барахгүй юм байна гэсэн Монголчуудад утааг ялж чадна гэж итгэл суулгасанд хүртэл баярла…