Нүүр хуудасМэдээ#АНЗААР арга хэмжээ нийслэлийн хэмжээнд эхэллээ

#АНЗААР арга хэмжээ нийслэлийн хэмжээнд эхэллээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, НЗДТГ-тай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  #АНЗААР арга хэмжээг эхлүүллээ. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, мэдлэг олгох сургалтуудыг нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчдын дунд зохион байгуулж байна. Түүнчлэн ийм төрлийн бодис, эм хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга, хууль эрх зүйн хариуцлагын талаар ойлголт мэдээллийг түгээх юм.

Мэдлэг, мэдээлэл түгээх эдгээр арга хэмжээнээс гадна нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, шөнийн цэнгээний газруудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөж буй. 

Сүүлийн зургаан жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн 80 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Мөн ийм төрлийн гэмт хэрэг залуусын дунд нэмэгдэх хандлагатай байгаа тул урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, мэдээлэл олгох нь чухал юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН