7 C
Ulaanbaatar
Лха, 14 4 сар 2021 13:12:46
Нүүр хуудас Мэдээ АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах шаардлагагүй...

АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах шаардлагагүй гэж үзлээ

Хэд хоногийн өмнөөс АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай яригдах болсон. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн юм. Үүний дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнгөрсөн Баасан гарагт хуралдаж Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзсэн байна. Харин өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах шаардлагагүй гэж үзлээ. Чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд өөр өөрийн байр суурийг илэрхийлсэн. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:Цар тахлыг даван туулах үйл ажиллагаа явуулж байгаа үед түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулж, АНУ-аас хүмүүнлэг, улс төр, эдийн засгийн тусламж, дэмжлэг авах ажлыг эрчимтэй зохион байгуулж байгаа. Үүнийг үр дүнд хүргэх өндөр хэмжээний айлчлал болох гэж байгаа гэдэг мэдээлэл бий. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Элчин сайдын эгүүлэн татан үндэслэлгүй биш эгүүлэн татах шаардлагагүй гэсэн нь зөв болов уу? Өөрөөр хэлбэл, АНУ-тай харилцах харилцааг тасалдуулах шаардлагагүй. Харин Элчин сайдын хувийн гэм буруутай асуудал дээр эргэлзээтэй зүйл ярьж байна. Түүнийг шалгадаг журмаар нь шалгах нь зүйтэй. Энд улс төрийн үүднээс шууд хандах нь өрөөсгөл юм” гэх мэт байр сууриа илэрхийлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН