Нүүр хуудасМэдээАНУ-ын Виржиниа мужийн нохой үржүүлгийн газраас 4000 нохойг суллажээ

АНУ-ын Виржиниа мужийн нохой үржүүлгийн газраас 4000 нохойг суллажээ

АНУ-ын Виржиниа мужийн нохой үржүүлгийн газраас 4000 нохойг суллажээ. Тэднийг үрчлүүлэхээр эзэн хайж байна.

Бүгд бийгл үүлдрийн нохдыг эмийн туршилтад оруулахаар лабораториудад худалддаг байжээ. АНУ-ын Хууль зүйн яам нохой үржүүлгийн газрыг шүүхэд өгснөөр нохдыг суллах шийдвэр гарсан байна.

Мөн нохой үржүүлгийн газрыг хаажээ. Хууль зүйн яамны ажилтнууд тавдугаар сард нохой үржүүлгийн газарт ирээд өвчтэй нохдыг эмчилж болох байсан ч унтуулдаг, нохдыг зүй бус орчинд тэжээж, шаардлага хангахгүй хоол өгч байсныг тогтоожээ. Мөн 25 гөлөг хөлдөж үхсэнийг тогтоосон байна.      

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН