Нүүр хуудасМэдээАНУ-аас Монголд суух Элчин сайдыг хүлээн авч уулзав

АНУ-аас Монголд суух Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Буанганыг хүлээн авч уулзав. Элчин сайд Р.Буанган АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг Дэд сайдад гардуулжээ.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын чухал гуравдагч хөрш, Стратегийн түнш орон болох АНУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд, Элчин сайдтай Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө идэвх, санаачилгатай хамтдаа ажиллахдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Элчин сайдын зүгээс АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархаж байдаг бөгөөд хоёр улсын Стратегийн түншлэлийг улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. 

Эх сурвалж: ГХЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН