Нүүр хуудасМэдээАН: Зөвхөн улс төрийн нам, эвслүүд бус иргэд, олон нийт шударга сонгуулийг...

АН: Зөвхөн улс төрийн нам, эвслүүд бус иргэд, олон нийт шударга сонгуулийг хүсэж байна…

Ардчилсан намаас санаачлан зохион байгуулж буй “Шударга сонгуулийн төлөө”нээлттэй хэлэлцүүлэгт парламентад суудалгүй 12 нам, эвсэл оролцож, сонгуулийн луйврын эсрэг санал, бодлоо солилцлоо.

Оролцогч талууд Ардчилсан намын зүгээс санаачлан хэрэгжүүлж буй “Шударга сонгууль” ажлыг дэмжиж буйгаа илэрхийлээд, бид болоод өнгөрсөн шударга бус сонгуулийн кейсүүдийг ярих нь зөв хэдий ч үүнтэй зэрэгцээд сонгогчид руу түлхүү чиглэсэн, тэднийг соён гэгээрүүлэх ажиллагааг хийлгүй орхигдуулсан нь маш том алдаа боллоо.Энэ ажлыг нэн яаралтай хийх нь чухал байна гэв. Түүнчлэн ард түмний итгэл найдварыг өвөртөлж байдаг танай нам, сөрөг хүчний ажлаа хийж чадсангүй гэдэг шүүмжлэлийг давхар дайлаа.

Эрх баригчид технологийн болон бусад аргаар булхай, луйвраа хийдгээрээ хийнэ.Харин бид зэрэгцээд үүний эсрэг иргэд, сонгогчид руу чиглэсэн ажиллагааг идэвхжүүлэх нь эерэг нөлөө үзүүлж чадна гэдэг саналыг Монголын хүний төлөө намын тэргүүн Х.Бат-Ялалт гаргалаа.

Харин “Шударга сонгууль” ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаа хэлэхдээ “ Эрх баригч нам иргэдийн сонгох эрхийг сонгууль бүрээр зөрчиж, сонгох эрхэнд халддаг байдал энгийн үзэгдэл боллоо.Үүний эсрэг манай нам хүчин мөхсөдөж байгаа тул та бүгдийг шударга сонгуулийн төлөө бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэсэн юм.

Өнгөрөгч долоо хоногт “Шударга сонгууль ажлын хэсэг сонгуулийн луйврын, баримт бүхий мэдээлэлд түшиглэн, СЕХ болон УБЕГ-нээлттэй санал асуулга хүргүүлсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН