Нүүр хуудасМэдээАрхи, тамхи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй зэрэг өөрөө сэргийлж болох өвчлөлөөр өвдсөн тохиолдолд...

Архи, тамхи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй зэрэг өөрөө сэргийлж болох өвчлөлөөр өвдсөн тохиолдолд хамтын төлбөрийг иргэнээс гаргадаг болно

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Архи, тамхи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй зэрэг иргэн өөрөө сэргийлж болох өвчний эмчилгээний зардлын 98 хувийг ЭМДСан, 2 хувь нь хувь хүний халааснаас гарч байна. Энэ тогтолцоо дэлхийн аль ч улс оронд байхгүй. Бид өнгөрсөн хугацаанд иргэдээ өвдөөд бай, эмнэлэг эмчлээд байна гэсэн бодлоготой явж ирсэн нь өнөөдрийн энэ их өвчлөлд хүргээд байна. ЭМДС-гаас иргэдийн ЭМТҮ-ээг үзүүлдгээрээ үзүүлээд явна. Харин иргэн сэргийлж болох өвчнөөр өвдсөн тохиолдолд хамтын төлбөрийг иргэнээс гаргадаг тогтолцоог бүрдүүлэх нь зөв. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж даатгалын сангийн орлого, зарлагыг тодорхой болгож, уг сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ЭМБ-ын зарцуулалтыг оновчтой зөв зохион байгуулж иргэдийг санхүүгийн дарамтад оруулахгүй байх боломжтой гэж харж байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН