Нүүр хуудасМэдээ“Асарын өндөр” түүхэн жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ганцхан удаа тоглоно

“Асарын өндөр” түүхэн жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ганцхан удаа тоглоно

Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл Б.Цогнэмэхийн зохиол, УГЗ ТС Н.Наранбаатарын найруулга АСАРЫН ӨНДӨР түүхэн жүжиг 5 сарын 19-нд 19:00 цагт Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ганцхан тоглох гэж байна. 

Тус жүжгийн уран бүтээлчид “Гэгээн муза-18” олон улсын театрын наадмын 

Шилдэг найруулагч номинацид: Н.Наранбаатар /УГЗ ТС/, 

Шилдэг тайзны зураач номинацид: С.Ариунболд, 

Шилдэг хөгжмийн зохиолч номинацид: Ш. Өлзийбаяр /УГЗ/, 

Шилдэг эрэгтэй гол дүрийн номинацид: Хутагтайн дүрээр ​С.Нямжав /СТА/ , 

Шилдэг эрэгтэй туслах дүрийн номинацид: Хохой түшмэлийн дүрээр ​А.Цэрэнбалжир /СТА/, 

Шилдэг эмэгтэй гол дүрийн номинацид: Хасун хатны дүрээр ​Б.Тогтохжаргал /СТА/, 

Шилдэг эмэгтэй туслах дүрийн номинацид: Улаанцолмонгийн дүрээр О.Үржинханд /СТА/ нар тус тус нэр дэвшин өрсөлдөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН