Нүүр хуудасМэдээАТГ: Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл давамгайлж байна

АТГ: Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл давамгайлж байна

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 8 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 32 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 37.5 хувь нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой бөгөөд энэ удаад тендер, худалдан авах ажиллагаанд хамаарах өргөдөл, гомдол зонхилсон байна. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 174 өргөдөл, гомдлын 32-ыг шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 63 дуудлага хүлээн авчээ.

Тус албанаас эрүүл мэндийн салбар дахь авлигын эрсдэлийг үнэлэх чиглэлээр олон улсад ашиглаж буй арга зүй, аргачлалыг судлан, харьцуулсан дүн шинжилгээ хийж, салбарын хууль тогтоомж, эрх зүйн орчны шинжилгээг гүйцэтгээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН