“Дэлхийн аутизмыг таниулах өдөр” маргааш тохионо. Энэ хүрээнд “Аутизм Монгол-Анд” ТББ-ын сэтгэл зүйч С.Уранбилэгтэй ярилцлаа.
Аутизм гэж юу вэ?
Аутизм бол өвчин биш хүрээний эмгэг юм. Энэ эмгэг нь хүний бие физиологи, оюуны чадамж, нийгмийн харилцаанд орох чадварболонхэлярианычадвартнөлөөлдөг. Аутизмынхүрээнийэмгэгнийгмийнстатус, амьдарчбайгааулс, арьсөнгөхамаарахгүйилэрдэг.Монгол Улсын хувьд 2012 оноос хойш энэ эмгэгийг талаар ярьжолоннийтэдтаниулахүйлажиллагаагхийжэхэлсэн.
Аутизмын үндсэн гурван шинж байдаг. Үүнд: нийгмийн харилцаанд орох чадвар сул, хүнтэй харилцах харилцаанд орох чадвар сул, давтагдмал зан үйл эсвэл хэт явцуу сонирхол. Иргэдийн хувьд давтагдмал зан үйл буюу хэт явцуу сонирхолын талаарх төдийлөн мэддэггүй учраас гайхаж хүлээж авдаг. Энэ эмгэгтэй хүмүүс нэг сэдэвт хэт гүн автах, тухайн сэдвээр бүх зүйлийг мэддэг хирнээ ярианысэдвийг өөрчлөхөд тэр талаарх ойлголт байхгүй болохгэхмэтявцуусонирхолтойбайдаг, харинбага насны хүүхдийн хувьд явцуусонирхол нь зөвхөн нэг өнгийн тоглоомоор тоглох, аль эсвэл ттоглоомооөржтоглох гэхмэтзанүйлажиглагдахболомжтой. Давтагдмал зан үйлийн хувьд гараа сэгсрэх, хашхирах, үсрэх гэхмэтзанүйлажиглагддаг.
Аутизмын эмгэгийн гол шалтгаан нь юу вэ?
Эрдэмтэд аутизмын эмгэгийн гол шалтгаан нөхцлийг өнөөдрийг хүртэл эцсийн байдлаар тогтоогоогүй. Гэхдээ хэд хэдэн шалтгаанбайхболомжтойгэжүздэг. Нэгнь удамшилбайхболомжтойгэжүзэжбайна. Учир нь нэг хүүхэд нь аутизмынхүрээний эмгэгтэй бол дараагийн хүүхэд нь аутизмынхүрээнийэмгэгтэй байхмагадлал 2-18 хувь. Нэг эсийн хоёр ихэр байлаа гэж бодоход нэг нь аутизмынхүрээний эмгэгтэй бол нөгөөх нь аутизмтай байх магадлал 36-95 хувь, харинхоёр эсийнихрийнхувьд 31хувьтайбайдагбайна. Хоёрдахньгадаад орчны нөлөө. Агаарын бохирдол, хүнсний хэрэглээ, химийн эм тариа зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр энэ төрлийн эмгэг үүссэн байхболомжтойгэжүздэг.
Аутизмын эмгэгийн засах боломжтой юу?
Засах гэхээсээилүүчадварыгньхөгжүүлэхбүрэн боломжтой.Аутизмын эмгэгтэй хүүхдийг ABA(зан үйл засал)-ыгашиглахньхамгийн үр дүнтэй арга гэж тооцогддог. Мөн үүнээс гадна хөдөлмөр засал, хэл засалялгаагүйүрдүнтэйгэжбатлагдсан.Аутизмын эмгэгтэй хүүхдүүд хэл ярианы бэрхшээлтэй, харилцааны чадвар сул байдаг учраас энэ төрлийн заслыг хийх нь хамгийн тохиромжтой гэж дэлхийн дахинд үздэг. Мөн хөдөлгөөн засал, урлагийн сэтгэл засал, тоглоомон засал зэрэг хүүхдийн насанд нь тохирсон янз бүрийн терапи-г ашиглахболомжтой.
Аутизмын эмгэгийн шинж тэмдэг юу вэ? Бага насны хүүхдэд хэдэн настайгаас илрэх вэ?
Аутизмынхүрээний эмгэгийн хамгийн эрт оношлогдох боломжтой хугацаа нь 6-8 сар гэж үздэг. Тухайн насны хүүхдүүд хөгжилтэй үйлдэл хийх, эрхлүүлэхэд инээх, айлгах цочооход уйлах зэрэг үйлдэл үзүүлдэг. Харин аутизмын эмгэгтэй энэ насны хүүхэд эдгээр үйлдлийгбагахийдэгбуюу хүнтэй харилцаанд орохчадварсулмөнхөгжлийнхоцрогдолажиглагдахболомжтой. Аутизмын шинж тэмдэг илүү тод ажиглагдах нас нь 2-3 нас гэж хэлж болно. Энэ үед хүүхдийг нэрээр нь дуудахад харахгүй байх, дохио зангаа ойлгохгүй байх, тоглоомоороо хэвийн бусаар тоглох тоглоомоо эгнүүлж тавих, бусадтай хамтарч ажиллахгүй байх, үг хэлэхгүй байх, чимээндтавгүйрхэх, шинэорчиндтавгүйрхэхгэх зэрэг шинж тэмдэг түгээмэл ажиглагддаг.
Харин насанд хүрсэн хүний тухайд нийгмийн харилцаа, хүн хоорондын харилцаанд орох чадвар сул, хэт явцуу сонирхолтой, давтагдмал зан үйл ялгаагүй илэрнэ. Хэт өөрлүүгээчиглэсэнхарилцаатай, хүмүүстэй“би-чи” гэсэнхарилцаняриагүргэлжлүүлэхчадарсул байх эсвэлнийгмийн харилцаанд болж байгаа үйл явдлыг ойлгохгүйбайх, хэт их хувийн мэдээллээ дэлгэхгэх зэрэг шинж тэмдэг илрэхболомжтой. Гэхдээ насанд хүрсэн хүн аутизмын эмгэгээр оношлогдох тохиолдол цөөн.
Аутизмын эмгэгтэйхүүхдэд илэрдэг бас нэг шинж нь хэлний бэрхшээл гэж ойлгодог. Энэ үнэн үү?
Тиймээ, судалгаагаар аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн 40 орчим хувь нь хэлд ордоггүй гэж үздэг. Англиарnonverbalбуюу монголоор орчуулбал үгэн хэл ашигладаггүйгэжхэлэхбайх. Гэхдээ эдгээр хүүхдүүд хэлд орохгүй байлаа гээд харилцаанд орох чадваргүй гэсэн ойлголт бишюм. Тэдэнд зурган арга, дохионы хэл зэрэг олон аргазааж өгвөл харилцаандорохбүрэнболомжтой.
Аутизмын хүрээний эмгэгтэйхүүхэдтэй эцэг эхчүүд хэрхэн харилцах ёстой вэ?
Эхний үед эцэг эхчүүд маш их хямралд ордог. Хүүхдийнхээ энэ байдлыг үгүйсгэж маш их хугацаа алддаг. Үүнээс болж хүүхдийнхээ хөгжих боломжтой үеийг алддаг талтай. Үеийнхээ хүүхэдтэйгээ энэ тэнцүү хөгжих боломжтой байтал эцэг эх үүнд анхаарч чадаагүйн улмаас хугацаа алдаж хоцрогдолд ордог. Хэрвээ таны хүүхдэд аутизмын эмгэгийн шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандаж тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийг авч оношлуулах хэрэгтэй. Оношлогдсоны дараагаар тухайн хүүхдийн онцлогоос шалтгаалаад харилцаанд орох чадварыгнэмэхболомжтойбамэргэжилтэнтэйхамтранажиллахньилүүүрдүнтэй.
Аутизмын эмгэгтэй хүүхэд дэлгэцийн донтолттой байх явдал их учраас эцэг эхчүүд аль болох утасны хэрэглээг нь хязгаарлах хэрэгтэй. Нөгөө талдаа хүүхдээ цэцэрлэгт хамруулж үеийнх нь хүүхдүүдтэй тоглуулах зэргээр харилцаанд оруулах хэрэгтэй.
Аутизмын эмгэгийг засал , дэмжлэгхэр удаан үргэлжилдэг вэ?
Энэ төрлийн эмгэгтэй хүүхэд насан туршдаа засал, дэмжлэгшаардлагатай. Мөн тэр хэрээрээ хүүхдэд эцэг эхийн дэмжлэг хэрэгтэй. Тухайн хүүхдийн чадвар, хөгжлөөс шалтгаалж ямар аргачлалашиглахтохиромжтойг мэдэх боломжтой. Мөн хүүхэд томрох тусам түүнийгээ дагаад сургалтынявцөөрчлөгдөнө. Аутизмын эмгэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ чадварыг хүлээн зөвшөөрөөд түүнийг нь хөгжүүлэх зорилгыг тавих хэрэгтэй.
Монгол Улсын хэмжээнд аутизмын эмгэгтэй хичнээн хүн оношлогдсон бэ? Энэ төрлийн эмгэгтэй хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлж зөвлөгөө мэдээлэл өгдөг хэр олон байгууллага байдаг вэ?
2019 онд СЭМҮТ, Монголын аутизмын холбоо, Аутизм монгол-Анд ТББ, Аутизм Судлалын Хүрээлэн гэхдөрвөнбайгууллагадбүртгэлтэйхүүхдүүдийн тоон судалгааг гаргасан байдаг. Ингэхэд Улсын хэмжээнд энэ төрлийн эмгэгтэй 750гаруй хүн байгаа гэх тооггаргасан. Энэ тоо одоо нэмэгдсэнбайхболомжтой. Учир нь аутизмын талаарх ойлголт, мэдээлэл авахболомжхарьцангуйхүртээмжтэй болсноор иргэдийн энэ талын мэдлэг мэдээлэл нэмэгдэж хүүхдээ бага насанд нь оношлуулах явдал өссөн гэж хэлж болно.
Америкийнсудалгаагаар2018 оныбайдлаар 44 хүүхэдтутмын 1 ньаутизмынхүрээнийэмгэгтэйбайхболомжтойгэжүзсэн. Аутизмынхүрээнийэмгэгэрэгтэй 27хүүхэдтутмын1 нь, эмэгтэй 116 хүүхэдтутмын1-д илэрдэггэсэнсудалгаагарсангэхээрэрэгтэйхүүхэдэмэгтэйхүүхэдтэйхарьцуулахадаутизмынхүрээнийэмгэгээроношлогдохболомж4 дахинихбайна
Аутизмынхүрээний эмгэгтэй хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг газар манай орны хувьд харьцангуй цөөн. Өнөөдөр аутизмын эмгэгтэй хүүхдийн цэцэрлэг ганцхан бий. Тэр цэцэрлэг гуравхан ангитай. Нэг ангидаа 12 хүүхэд авдаг буюу 36 хүүхдийг л хүлээж авах боломжтой.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төвд энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүд 10 хоногийн хөдөлмөр засал, хөдөлгөөн засал, тоглоомон заслын эмчилгээг хийлгэдэг. Сүүлд “ANA center Mongolia” гээд газар нээгдэж хүүхдүүдэд ABA буюу зан үйлийн засалыг хийж байгаа. Эдгээр газруудаас өөр тусламж үйлчилгээг үзүүлж байгаа газар машцөөнбайна.
Энэ төрлийн эмгэгтэй хүүхэдтэй ажиллах боловсон хүчин өнөөдөр ямар байна вэ?
МУБИС тусгай хэрэгцээт багшийн анги шинээр нээгдээдудаагүйбайгаа. Энэ ангийг төгссөн багш энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүдтэй харьцаж хичээл ордог ч гэлээ аутизмынхүрээнийэмгэгтэй хүүхэдтэй ажиллахаардагнан мэргэшиж төгсдөггүй. Цэцэрлэгийн тухайд багш нарыгааманайбайгууллагынхувьдөөрсдөө сургаж мэргэшүүлж ажиллуулдаг.
Сүүлийн үед тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй гээд тусгаарлах, гадуурхах явдал их болсон. Ийм үед аутизмын эмгэгтэй хүүхдийг зөвөөр ойлгож дэмжихэд иргэд юун дээр анхаарах шаардлага байна вэ?
Тухайн хүүхдийн онцлогийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Зарим аутизмын эмгэгтэй хүүхдүүд мэдрэхүйн асуудалтай байдаг учраас хэт их дуу чимээнд хямарч хашхирах, уйлах, дороо дэвсэх өөрийгөө гэмтээх болон бусдыг гэмтээх явдал бий. Энэ үед хүүхдийг уурлаж загнах, зандрах үйлдлийг гаргахын оронд аль болох ойлгож хүлээн авах хэрэгтэй. Яг л таныхүүхэдтэйадил, яг л тантайадилхүнгэдгийгойлгож,хүлээнзөвшөөрч, хайрлаххэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа