Олон улсын шатрын их мастер, Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхтуул: “Шатрыг боловсролд” хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс бүх ЕБС-д хэрэгжүүлж эхэллээ. Хүүхэд бүрийн шатарчин болгох бус хүүхэд бүрийг сэтгэн бодох, алсыг харах, стратегич байх, олон хувилбар дундаас зөв сонголт хийх, алдаандаа эзэн байж засаж залруулах чадвартай оюунлаг иргэн болохын тулд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү ур чадваруудыг эзэмших нь монгол оюун санааны дархлааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм





