Нүүр хуудасВидеоАЮУЛГҮЙ БАЙДАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦОО: Хүний хөгжил судлаач, доктор М.Мөнхжаргал: Монголчууд өргөн уудам...

АЮУЛГҮЙ БАЙДАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦОО: Хүний хөгжил судлаач, доктор М.Мөнхжаргал: Монголчууд өргөн уудам газар нутагт цөөхүүлээ тархан амьдардаг ард түмэн. Тиймээс бидний хувьд хамтын хүчин чармайлт, нэгдмэл үнэт зүйл хэзээд чухал

Даяаршлын эрин үед дэлхийн шинжлэх ухаан, технологи, соёлын ололтыг дагаж, хүн төрөлхтний нийтлэг хөгжилтэй хөл нийлүүлэхээс өөр аргагүй. Гэхдээ дэлхийтэй хөл нийлүүлнэ гэдэг өөрийн ондоошлоо алдана гэсэн үг биш.

Монголчууд XIII зуунд дэлхийд өөрсдийн соёл, үнэт зүйл, нөлөөгөө түгээж байсан түүхтэй. Харин өнөөдөр дэлхийн соёл бидний амьдралд хүчтэй нэвтэрч байна.

Тэгвэл бид дэлхийн хөгжлөөс тусгаарлагдах уу, эсвэл даяаршлын урсгалд өөрийн онцлогоо уусгах уу?

Хариулт нь аль нэг туйлд биш, тэнцвэрт оршино.

Хэлбэр өөрчлөгдөж болно. Хэрэглээ өөрчлөгдөж болно. Амьдралын хэв маяг ч өөрчлөгдөж болно. Харин агуулга, үнэт зүйл, хэл соёл, үндэсний ондоошил маань хадгалагдах ёстой.

Дэлхийтэй хөл нийлүүлж, Монгол хэвээрээ үлдэхийн тулд бид энэ тэнцвэрийг хадгалах ёстой

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН