Нүүр хуудасМэдээАҮЭБЯ: "Монголын геологи, хайгуул-2025" чуулга уулзалт, үзэсгэлэн зохион байгуулагдана

АҮЭБЯ: “Монголын геологи, хайгуул-2025” чуулга уулзалт, үзэсгэлэн зохион байгуулагдана

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо нь 2009 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт нь 2025 оны 3 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Корпорэйт Конвейншн төвд зохион байгуулагдах гэж байна. Төр засгийн удирдлагууд, салбарын шилдэг мэргэжилтнүүд нэгэн дор чуулж, хайгуул, ашиглалтын дэвшилтэт чиг хандлагыг тодорхойлох, үнэ цэнтэй туршлага, мэдээлэл солилцох чухал талбар болдог энэхүү арга хэмжээ нь энэ удаад “Эрэл, хайгуулыг дэмжих нь” уриатай явагдаж байгаа нь цаг үеийн нөхцөл байдал, эрэлт хэрэгцээнд тулгуурласан онцлогтой.

Энэхүү хоёр өдрийн чуулга уулзалт нь эрдэс баялгийн салбарын залгамж халаа болсон оюутан залууст зориулж мэргэжил сурталчлах үзэсгэлэн, мөн салбарын инновац, технологийн шинэ ололт, сайн туршлагыг хуваалцах илтгэл, хэлэлцүүлэгүүд болон гадаад дотоодын тэргүүлэх мэргэжилтнүүдийн сургалт, аж ахуй нэгжүүдийн үзэсгэлэн, хөрөнгө оруулалтын бизнес уулзалт, хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг үндсэн арга хэмжээнүүдээс бүрдэх юм.

Түүнчлэн арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор танхим болон онлайн хавсарсан байдлаар явуулах бөгөөд энэ удаагийн хуралдаанд Стэнфордын их сургуулийн профессор Жеф Каэрс салбарын хиймэл оюун ухааны хөгжлийн талаар урилгаар илтгэл тавина.

Мөн энэ үеэр хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа хайгуулын шатны төслүүдийг танилцуулах бизнес уулзалт арга хэмжээ явагдах бөгөөд Хятад болон бусад орны хөрөнгө оруулагчид урилгаар оролцох юм.

Арга хэмжээнд оролцогчдын хувьд үндсэн чуулга уулзалт болон нэмэлт төлбөртэй сургалтууд болон бизнес уулзалтанд оролцох зэрэг олон сонголттой бөгөөд хайгуулын салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлого чиглэл, эрдэмтэн судлаачдын шинэлэг бүтээл, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, өөрийн харилцаа холбоо, танилын хүрээг тэлэх өргөн боломжуудтай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН