Гурван өдөр үргэлжилж буй спортын олон төрөлт наадамд уул уурхайн салбарын мянга гаруй залуучууд оролцож, хүрд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Өнөөдөр тодроод буй цахим спорт, дарст, ширээний теннис болон шатрын шилдгүүдэд шагналыг гардуулах ёслолд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Д.Оюунцэцэг, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх, Эрдэнэс Таван Толгой ХК-ийн Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана, Энержи Ресурс ХХК-ийн салбарын захирал А.Батбаясах нар оролцож, шилдгүүдэд шагналыг нь гардуулан өглөө.

