Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдрийг /4 дүгээр сарын 20/ тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ.
Их сургуулийн оюутан байхад аж ахуйн ажилд явдаг байлаа. Тэгэхэд С.Зориг агсан Шинжлэх ухаан, коммунизмын онол заадаг багш байсан. Аж ахуй дээр бид багш оюутны хувьд сайхан танилцсан. Оюутан бидэнтэй улс төр, эдийн засаг, залуучуудын чиглэлээр ярилцдаг, маш энгийн сайхан эрх хүн байсан. Энэ хүнтэй холбогдсон эхний сайхан дурсамж энэ.
2000 оноос АН-д Ардчилсан залуучуудын холбооноос эхлээд өнөөдрийг хүртэл нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж яваа хүн. Олон санаа оноо, онол сонсож байсан. Хамгийн сэтгэлд тод үлдсэн нь Монголчуудын сайн мэдэх “Нэгдүгээрт улс эх орон, хоёрдугаарт нам эвсэл, гуравдугаарт хувь хүний эрх ашиг” гэсэн алдарт эрэмбийг өнөөгийн нийгэмд баримтлах шаардлагатай байна.
Ардчиллын үед төрсөн залуус С.Зоригийн үзэл санаагаар өсөж, хөгжиж, хүмүүжиж, ардчиллыг хамгаалж гарч ирж байгаад их баяртай байгаа. “Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэдэг Зориг агсны үгийг улстөрч төдийгүй иргэн хүн бүр гүнээ ухамсарлаж,өөрсдийн саруул ухаанаар аливаад хандахгүй бол сошиалын шуурганд улс төр, нийгэм живэх эрсдэлтэй байна.







