21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 05:30:15
Нүүр хуудас Бусад Багш нарын тэтгэврийн насыг наашлуулна

Багш нарын тэтгэврийн насыг наашлуулна

БШУЯ багш нарын тэтгэврийн насыг наашлуулах, тэтгэвэр тогтоолгох хувь, хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтарч ажиллана.

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багшийн тэтгэврийн нас, хөдөлмөрийн нөхцөл, тэтгэвэр тогтоолгох хувь, хэмжээний талаар судалгаа явуулжээ. Судалгаанд нийтдээ 14500 гаруй багш, ажилтан цахимаар оролцсон байна. МБНҮЭХ-ны дэвшүүлсэн асуудлыг дараах байдлаар томьёолов.

Салбарын багш, ажилтны “Ажлын байрны эрсдэлд суурилсан хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ”-г багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран шинээр хийх зайлшгүй шаардлага үүссэн байна.

• ажлын байрны нөхцөлийг сайжруулах, эрсдлийг бууруулах арга замыг тодорхойлох,

• мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн шалтгааныг тодорхойлж, урьдчилан сэргийлэх, эмчлэх үндэсний хэмжээний тогтолцоог бий болгох,

• Хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны онцлог, ажлын үр дүнд суурилсан цалин хөлс, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх,

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Салбарын багш, ажилтны нийтлэг шаардлага болж байгаа тэтгэврийн насыг наашлуулах, тэтгэвэр тогтоолгох хувь, хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн даатгалын болон, тэтгэврийн тогтолцооны хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгохоор ажиллаж байгаа.  

Миний гол оролцоо бол Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаатай нэгтгэж илүү цогцоор харах боломжийг бий болгоход оршино. Яамны зүгээс УИХ-ын 2021 оны хаврын чуулганд багтаан Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж, хэлэлцүүлэхэд бэлэн болсон. Улс, эх орны хөгжлийн үндэс суурь болсон Боловсролын багц хуулийн төслүүдэд ч дээрх саналуудаас зохих ёсоор тусгасан” хэмээв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН