Нүүр хуудасМэдээБайгалийн гамшигт үзэгдлээс болж гэргүй болсон иргэдэд тусламж үзүүллээ

Байгалийн гамшигт үзэгдлээс болж гэргүй болсон иргэдэд тусламж үзүүллээ

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрөгч долдугаар сарын 13-ны өдөр болсон байгалийн гамшигт үзэгдлээс болж 19 өрх харамсалтайгаар орон гэргүй болсон.

Эдгээр иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр дүүргээс сонгогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х. Нямбаатар, УИХ-н гишүүн Б. Жаргалмаа нар болон холбогдох удирдлагууд шуурхай ажиллаж орон гэргүй болсон бүх өрхөд өргөө цагаан гэр бэлэглэсэн.

Дээрх иргэдэд дүүргийн “Монголын Улаан загалмай нийгэмлэг”-ээс хөнжил, гудас, гал тогооны бүрэн хэрэгслийг хандивлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН