Нүүр хуудасМэдээБаку-Их дуулгад хүч үзэхээр манай улсын тамирчид явлаа

Баку-Их дуулгад хүч үзэхээр манай улсын тамирчид явлаа

 Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал “Их Дуулга” тэмцээн энэ сарын 4-6-нд Азербайжаны нийслэл Баку хотод болох бөгөөд хүчээ сорих Монголын баг өнөөдөр тус улсыг зорив.

Бакугийн татамид манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч өрсөлдөнө. Залуус зонхилсон Монголын багийн охидуудын дийлэнх нь анхны Их дуулгадаа хүч, ур чадвараа сорин барилдах юм.

Монголын шигшээ баг:

Эрэгтэйчүүдийн 60 кг: Бямбажавын Цогт-Очир

66 кг: Баттогтохын Эрхэмбаяр, Баянмөнхийн Нармандах

73 кг: Одгэрэлийн Уранбаяр, Лавжаргалын Анхзаяа

81 кг: Гэрэлтуягийн Болор-Очир, Батзаяагийн Эрдэнэбаяр

90 кг: Баттогтохын Мөнхбаяр

100 кг: Батхуягийн Гончигсүрэн

Эмэгтэйчүүдийн 48 кг: Бавуудоржийн Баасанхүү

52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам, Тэрбишийн Ариунзаяа

57 кг: Ганбатын Мөнхтуяа

63 кг: Саранцэцэгийн Лхагвадулам, Дарханбатбаярын Есүй

70 кг: Цэрэнгийн Мөнгөнтуяа, Батсуурийн Ням-Эрдэнэ

-78 кг: Отгонбаярын Хүслэн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН