Нүүр хуудасМэдээ“Балдорж” шагналын эзэд тодорлоо

“Балдорж” шагналын эзэд тодорлоо

Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог  *Балдорж* шагнал гардуулах 10 дахь удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Элбэгдорж, УИХ болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, сэтгүүл зүйн үе үеийн төлөөлөгчид оролцлоо.

Энэ жилийн *Балдорж* шагналд 88 сэтгүүлчийн 170 гаруй бүтээл иржээ. Шалгаран үлдсэн шилдэг 25 бүтээлээс өчигдөр шилдэг 10 бүтээлийн эзнийг тодруулсан юм.

“Балдорж” шагналын Гранприг  *Өнөөдөр* сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, П.Энхбат Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин сурвалжлага, Хариуцлагатай уул уурхайн эрэлд цуврал сурвалжлагаараа хүртлээ.

Балдорж  шагналын Дэд байрт МҮОНРТ-ийн Эрэн сурвалжлах баримтат нэвтрүүлгийн баг Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн нар хүний эрхийн сэдвээр эрэн сурвалжилсан цуврал нэвтрүүлэгээрээ хүртсэн юм.

“Балдорж” шагналын шилдэг аравт

  1. Х.Уянга *Өнөөдөр* сонин *Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл* цуврал сурвалжлага, Амьдрал сайн уу  цуврал нийтлэл
  2. Б.Ганзориг ТВ9 телевиз *Хасах градус* Алт дагасан харуусал буюу гэрийн буйрны эрх мэдэл цуврал нэвтрүүлэг, Хүн малтайгаа орхигдсон Хөвсгөл нуурын энэлэн* телевизийн нэвтрүүлэг
  3. Б.Энхмарт *Үндэсний шуудан* сонин -Бид болон монголын тал нутаг чамд хайртай* нийтлэл,  Зургаан настай Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам сурвалжлага
  4. Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, Г.Мөнхбаяр, Г.Нацагдорж 25 дугаар суваг телевиз *Нэг удаа үндэсний контент: Монгол Солонгост нэг удаа* телевизийн цуврал нэвтрүүлэг
  5. С.Батзаяа *Монголын медиа корпораци*  Өв соёлгүй Монгол цуврал нийтлэл, нэвтрүүлэг
  6. Б.Солонго Зууны мэдээ сонин  Монгол хүнд цэвэр ус хэрэглэх эрхийг олгоё,  Аврал эрсэн зэрлэг амьтдыг хамгаалья цуврал нийтлэл
  7. З.Цэлмэг Засгийн газрын мэдээ сонин-  Харилцуурын цаадах нулимс,  Гурван сая иргэнээ хар тугалгатай махаар хооллодог 60 сая малтай Монгол нийтлэл
  8. Э.Хүрэлбаатар *Өдрийн сонин* сонин -Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайрах монголчуудын нэг өдөр- сурвалжлага
  9. Б.Алтанхуяг Монцамэ агентлаг *Аниргүйн гүн дэх цаг хугацаа*, *Тагтаа* паблишинг хэвлэлийн газрын ерөнхий редактор У.Бямбанямтай хийсэн цуврал ярилцлага, *Өөрийгөө үл тоон бусдын өмнөөс дуугарах нь сэтгүүлчийн үүрэг болохоос, сэтгүүл зүй карьер хөөдөг салбар биш*-  нийтлэл
  10. Н.Хонгорзул Блүүмбэрг телевиз  *Монголд үйлдвэрлэв*  нэвтрүүлэг

“Балдорж” шагналын гранпри шагналтнаар

2009 онд – Б.Ганчимэг  *Үндэсний шуудан* сонин

2010 онд – Д.Оюун-Эрдэнэ *Өнөөдөр* сонин

2011 онд – Ж.Гангаа Өдрийн сонин

2012 онд – Г.Отгонбаяр *Үндэсний шуудан* сонин

2013 онд – Ж.Тэгшжаргал  *Өнөөдөр* сонин

2014 онд – У.Ганбаяр, М.Буянбадрах  *Хүрээлэн амьд ертөнц* төсөл

2015 онд – Э.Хүрэлбаатар Өдрийн сонин

2016 онд – Ц.Цэвээнхэрлэн  *Засгийн газрын мэдээ*  сонин

2017 онд – Б.Энхмарт *Үндэсний шуудан* сонин нар тодорч байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН