Нүүр хуудасМэдээ"Баялаг Энержи Ресурс' ажилтнууддаа нэг тэрбум 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

“Баялаг Энержи Ресурс’ ажилтнууддаа нэг тэрбум 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Цар тахлын нөхцөл байдал, хил гаалийн асуудлаас шалтгаалан уул уурхайн салбарт хүндхэн жилүүд тохиож байна. Гэсэн хэдий ч “Монзол” группын харьяа “Баялаг Энержи Ресурс” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хамт олноо манлайлан үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж буй 30 ажилтандаа 53-56м2  хоёр өрөө байрны урьдчилгаа төлбөр болох нийт нэг тэрбум 800 сая төгрөгийн урамшууллыг олголоо.

Тус компани нь үйл ажиллагаа эхлүүлснээсээ хойш Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжээр тогтмол шалгарч, улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд татвар төлөлтийн хэмжээгээрээ бодит хувь нэмрээ оруулж ирсэн үндэсний тэргүүлэгч компаниудын нэг юм.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлж, ажилтнуудынхаа нийгмийн сайн сайхны төлөө “Баялаг Энержи Ресурс” ХХК-иас хийж хэрэгжүүлсэн ажлуудаас тоймловол:

  1. 2018 он: Нэг дор 500 ажилтан хүлээн авах хүчин чадал бүхий ажиллагсдын цогцолбор хотхоныг ашиглалтад оруулж, тав тухтай ажиллаж амьдрах орчныг бүрдүүлсэн.
  2. 2019 он: Тайлант жилийн ажлын үр дүнд үндэслэн нийт ажилтнууддаа нэг тэрбум төгрөгийн шагналт цалинг хуваан олгосон.
  3. 2020 он: Цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмээс шалтгаалан байгууллагын уламжлалт шинэ жилийн арга хэмжээг тэмдэглэхээс татгалзаж тухайн шинэ жилийн арга хэмжээний нийт төсвийг бүх ажилтнууддаа тэнцүү хуваан олгосон.
  4. 2021 он: Байгууллагын хамгийн чухал нөөц бол эрүүл чадварлаг баг хамт олон зарчмын хүрээнд Хувийн эрүүл мэндийн даатгалд нийт ажилтнуудаа хамруулсан.
  5. 2022 он: Оффисын ажилтнуудаа уян хатан цагийн системд шилжүүлэх, газар хэсгийн сайн гүйцэтгэлтэй ажилтнуудыг гэр бүлийн хамт амралтад амраах гэх мэт олон ажлуудыг амжилттай хийж хэрэгжүүлсэн байна.

Одоо Баялаг Энержи Ресурс ХХК нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, дараах ажлын байруудыг нээлттэй зарласан байна. www.bayalag-er.mnhttps://www.zangia.mn/company/usukhzoos

  • Уулын мастер
  • Диспетчер
  • ХАБЭА мэргэжилтэн
  • Уурхайн эмч
  • Универсал оператор
  • Экскаваторын оператор
  • Автогрейдерийн оператор
  • Белазын оператор
  • Дампын оператор
  • Усалгааны машины жолооч
  • Автобусны жолооч
  • Автын цахилгаанчин
  • Гагнуурчин
  • Засварчин
  • Тосолгоочин жолооч
  • Тосолгоочин

Ажилтнуудаа бүх талаар дэмжин тэдний ажил амьдралд томоохон түлхэц өгөх бодлого баримтлан ажиллаж байгаа “Баялаг Энержи Ресурс”ХХК-ийн удирдлагуудад нийт ажилтнуудынх нь өмнөөс талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН