Нүүр хуудасМэдээБаянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх авто зам шинэчлэх ажил 45 хувьтай...

Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх авто зам шинэчлэх ажил 45 хувьтай байна

Нийслэл хотод зам засварын ажил үргэлжилж байна. Тухайлбал, Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын ажил /Аюулгүйн тойргийн хамт/ хийгдэж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй 2020 оны томоохон шинэчлэлтийн ажлын нэг болж, өнгөрсөн  сарын 15-аас эхэлсэн.

Одоогоор авто зам шинэчлэх хүрээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, инженерийн шугам сүлжээ, асфальт бетон хучилтыг авч дуусган тэмдэг тэмдэглэгээг хийж байна. Авто замын ажил бүрэн дууссаны дараа Баянбүрдийн тойргийн шинэчлэлтийн ажлыг үе шаттай эхлүүлэх юм. Тухайн авто замыг 1988-1989 онд барьсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт замын уртад бүрэн шинэчлэлт хийгдээгүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН