18.1 C
Ulaanbaatar
Мяг, 22 6 сар 2021 10:28:19
Нүүр хуудасМэдээБаянхошуу "ногоон" орон сууцны хороолол болно

Баянхошуу “ногоон” орон сууцны хороолол болно

Сонгинохайрхан дүүргийн 9-р хороонд Баянхошуу дэд төвийг түшиглэн “Ногоон орон сууц төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус төслийн бэлтгэл ажлыг хангаж 2019 оноос эхлэн Баянхошуу дэд төвийг барьж ашиглалтад оруулсан. Ингэснээр шинэ орон сууцны хороолол барихад инженерийн шугам сүлжээний ажил бүрэн хангагдсан юм.

Түүнчлэн 1.5 га-д ногоон байгууламж төлөвлөсөн байна.Мөн 5.6 га талбайг чөлөөлж 92 нэгж талбарын 280 өрх хамрагдаж газраа орон сууцаар сольж байрныхаа түлхүүрийг гардан авсан. Энэ хэрээр яндангийн тоо буурч, төлөвлөлтийг цаашид бэрхшээлгүй хийх нөхцөл бүрдсэн.

НОГООН ОРОН СУУЦ-ны онцлог нь эрчим хүчний хэмнэлттэй, нарны эрчим хүчний шийдэл, ухаалаг удирдлагын систем, усны хэмнэлтийн шийдэл, саарал усны ашиглалттай, иргэдийн оролцоонд суурилсан хог хаягдлын менежмент, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төлөвлөлт, явган хүний болон дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай гэх мэтчилэн иргэдийн ая тухтай эрүүл аюулгүй орчинд амьдрах бүхий л орчин нөхцөлийг бүрдүүлсэн байхаар төлөвлөгдсөн юм.

авто зам гэх мэтийн зураг байж болно
гадаа гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН