7 C
Ulaanbaatar
Лха, 14 4 сар 2021 12:31:44
Нүүр хуудас Мэдээ БЗД-ийн голомтоос 5, Токио-УБ онгоцоос 1 халдвар нэмэгдлээ

БЗД-ийн голомтоос 5, Токио-УБ онгоцоос 1 халдвар нэмэгдлээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.

Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 22-нд улсын хэмжээнд 11,800 хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнд коронавирус илэрлээ. Зургаан хүний нэг нь Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэн бөгөөд Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол 393 болж байна. 

БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос таван хүний давтан шинжилгээнд халдвар илэрлээ. Таван хүний хоёр нь өвтөн, хоёр нь сахиур, нэг нь гэр бүлийн хавьтлын хүн байна.

БЗД-ийн эмнэлгээс эхтэй халдварын голомтод нийтдээ 136 тохиолдол боллоо. Үүнээс эмнэлэгт хэвтэн эмлүүлж байсан хүн 73, сахиур 23, эмнэлгийн ажилтан 16, гэр бүлийн хавьтал 24, өвчтөнүүдээс 9 хүн эмнэлгээс гараад эргэж ирсэн байгаа.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,069 болсон бөгөөд 584 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 476 хүн эмчилгээнд байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 4, хүндэвтэр 55, хөнгөн 414 байна” гэв.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй.

Мөн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан буюу ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтод батлагдсан тохиолдол нэмэгдээгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН