Нүүр хуудасМэдээБЗД: Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/33 дугаар захирамжийн дагуу энэ сарын...

БЗД: Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/33 дугаар захирамжийн дагуу энэ сарын 18,19-ний өдрүүдэд агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалтыг зохион байгуулна.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудын зуухны бүрэн бүтэн байдал, галлагааны аюулгүй байдал, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгаж заавар зөвлөмж өгөх, судалгаа авахаас гадна агаар бохирдуулагч хориглосон эд зүйлс шатааж буй эсэхэд хяналт шалгалт хийнэ.

Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 1865 ажилтан албан хаагч 50 мянга гаруй айл өрхөөс гадна аж ахуй нэгж байгууллагаас судалгаа авах юм.

Иймд иргэд та бүхнийг нэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд явагдах судалгаанд хамрагдан, хамтарч ажиллахыг хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН