Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга Ж.Батбилиг нар Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвд автомашин гардуулан өглөө.

Хонхор тосгон нь 12500 оршин суугчтай хотын төвөөс алслагдсан тосгон гэдгээрээ онцлог. Автомашины асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгснөөр алслагдсан тосгоны иргэд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй авах чухал ач холбогдолтой юм.

Тодруулбал, тосгоны зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн эрүүл мэнд, гэрийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг ажилд автомашин нэн шаардлагатай байсныг Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Өлзийпагам яриандаа онцоллоо.

Мөн энэ үеэр эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч, албан хаагчдын зүгээс иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай дэмжлэг, туслалцаа болон зарим асуудлаар санал, хүсэлтээ илэрхийллээ.