Нүүр хуудасМэдээ"Бидний араншин" УСК бүх кино театруудаар...

“Бидний араншин” УСК бүх кино театруудаар…

2024 оны 01 сарын 19-ний өдөр 18 цаг 30 минутад найруулагч Ц.Амартүвшиний “Бидний араншин” кино “Өргөө-1” кино театрт нээлтээ хийлээ. Тус үзвэрээр найруулагч, жүжигчид зэрэг кинонд ажилласан баг хамт олон болон бусад олны танил жүжигчин, уран бүтээлчид ирсэн юм.

Тус киноны хувьд монголчуудын өнөөгийн амьдралыг маш энгийнээр нэмэлт нялуун зүйлгүйгээр яг бодитоор нь тусгаж харуулснаараа онцлог. Үзэгчид хараад шууд ойлгох зураг дүрслэл, өдөр тутмын амьдралыг харуулсан сценүүд нь нэмэлт найруулагчийн текстгүйгээр үзэгчид өөрсдөө санааг нь ухаж ойлгох, боломжийг олгосон. Өвчин зовлонд нэрвэгдлээ гээд уйлж унжих аав хүнийг бус хүүхдийнхээ төлөө тэмцэх эцгийн дүрийг олны танил бус хүн тоглуулсан нь бусад киноноос илүү энгийн, үзэгчдэд шууд хүрэх боломжийг түлхүү олгож өгсөн мэт. Өнөөгийн нийгэмд байх ёстой хэвшил мэт ойлгогдохоор болсон зүйлд эмзэглэж яваагаа энэ бүтээлээрээ үзэгчдэд харуулахыг хичээсэн мэт найруулагчийн санаа. Ямар ч хэцүү хүнд цагт найзууд хамгаас илүү түшиг тулгуур болдог.

Найзад нь хэцүү зүйл тохиолдоход бүгд өөрт байгаа боломжоороо туслахыг хичээдэг. Нэгт, зүгээр л ард иргэдэд лайв хийж хандив гуйя, урлагийн хүмүүсийг дуудаж тоглолт хийе гэж санаачлах нь киноны хэдэн хэсэгт гардаг ч гол дүр маань өөрийн хичээл зүтгэлээр хүүхдийнхээ эмчилгээний зардлыг олох гэсэн нь сонирхолтой. Хоёрт, бээлий хийх санаагаа олдог хэсэг энэ дээр харагдсан асуудал нь монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бус гаднаас орж ирсэн импортын барааг хэрэглэдэг гэдэг асуудлыг гаргаж өгөхийг хичээсэн мэт. Хятадаас орж ирсэн бээлийг барилгын ажилд хэд өмсөөд урагдаж хаягдахад гол дүрийн өөрийн хийсэн бээлий ямааны арьсаар хийсэн маш чанартай байдаг. Энэ нь монголчууд заавал импортын барааг дэмжих бус өөрсдийн гараар чанартай зүйл хямд төсвөөр бүтээж болохыг харж болно. Гуравт, кинонд Улаанбаатарын утаатай хэсэг гардаг. Энэ хэсэг дээр зүгээр л харуулаад өнгөрсөн. Магадгүй өөр кино байсан бол хүүхдийг өвчтэй гэдгийг харуулж ханиалгуулах гэдэг ч юм уу илүү сцен орох байсан байх харин зүгээр л харуулж өгснөөр үзэгчид өөрсдөө дүгнэлт хийх боломжийг олгосон. Дөрөвт, гол дүрийн хүүхэд өвдлөө гээд бууж өгөөгүй аав хүний уул шиг тэвчээртэй зан чанарыг харуулж чадсан. Харин гол хэсэгт нэг тэсэрч найзынхаа хажууд уйлдаг энэ хэсэгт хүүхэд өвдөн гэдэг ямар хүнд уй гашуу вэ? гэдгийг харуулж чадсан. 

Хэрвээ та адал явдалт, романтик, нуршаа харилцан яриа, хэт хийсвэрлэсэн зүйлээс залхаж энгийн нэгэн бүтээлийг үзэхийг хүсвэл энэхүү киног танд санал болгож байна. 01 сарын 19нөөс бүх кино театрын дэлгэцнээ…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН