17.1 C
Ulaanbaatar
Дав, 02 8 сар 2021 16:14:02
Нүүр хуудасМэдээБид ковидоор иргэдээ алдсаар, өдөр бүр л нас баралтын 10 гаруй тохиолдол...

Бид ковидоор иргэдээ алдсаар, өдөр бүр л нас баралтын 10 гаруй тохиолдол бүртгэгдсээр байх уу?

Өдөр бүрийн 11:00 цагийн мэдээгээр таагүй мэдээлэл хүрч байна. Өвчилсөн болоод нас барсан хүмүүсийн тоон мэдээлэл нэг их буурсан зүйлгүй л байна. Өнгөрсөн 24 цагт ч мөн ялгаагүй нийслэлд 1,227, орон нутагт 1,134, эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол батлагдаж, 12 хүн нас баржээ.

Тодруулбал, сүүлийн 24 цагт 11,748 шинжилгээ хийхэд 2,362 хүнээс халдвар илэрч нийт халдварын тоо улсын хэмжээнд 107,262 болж байна.

Үүнээс хоногийн байдлаар бүртгэгдсэн 2,362 тохиолдлын нэг нь эрүүл мэндийн ажилтан байснаар эрүүл мэндийн салбарын 208 хүн халдвар аваад байна.

Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 34-93 насных байна.

Өнөөдрийн байдлаар нийт эдгэрэлтийн тоо 68,751, сүүлийн 24 цагт эмнэлгээс гарсан 1,172 хүн байна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН