Нүүр хуудасМэдээБизнес эрхлэгчид татварын орчныг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна

Бизнес эрхлэгчид татварын орчныг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна

МҮХАҮТ-аас “Нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлаар бизнес эрхлэгчдийн байр суурь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр аж ахуй эрхлэгч, бизнесийн салбарынхан тэгш бус өрсөлдөөний орчинг бий болгож байгаа НӨАТ-ын татварыг ижил тэгш болгож далд эдийн засгийг илрүүлэх, улмаар улсын төсөвт орлогын нэмэгдүүлэх боломж байгаа талаар хэлж байлаа.

Улаанбаатар Үнэт Цаасны биржийн захирал Б.Гантулга

Бизнес эрхлэгчдийн хувьд үйл ажиллагаагаа явуулахад хамгийн том дарамт бол НӨАТ, НДШ, банкны зээлийн хүү болдог. Өнөөдөр татвараа нуудаг бизнес эрхлэгчдийн хажууд татвараа төлдөг шударга бизнес эрхлэгчид маань хамгийн багадаа 10-20 хувийн үнэтэй байраа бүтээгдэхүүнээ зарж байна. Энэ нь өөрөө шударга биш өрсөлдөөний тэгш бус орчинг бий болгож байна. Тиймээс одоо байгаа боломж нэг бол НӨАТ-ын 10 хувийг бууруулах эсвэл иргэдийн буцаан олголтын нэмэгдүүлэх.

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн

Нийгэмд шударга бус байдал байна гэдгийг 100,000 иргэн саналаа өгч илэрхийлсэн. Энэ нь өөрөө нийгэмд болохгүй зүйл байна гэдгийг харуулсан хариу юм.

“Шилэн хийц” ХХК-ийн захирал Д.Гантулга

НӨАТ буцаан олголтыг 5 хувь болгох асуудал аль хэдийн хийгдэх байсан зүйл. НӨАТ-ын босго гэх зүйлийг байхгүй болгох хэрэгтэй. Эрх тэгш байдлыг л нийгэмд бий болгох хэрэгтэй.

“Ган хийц” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваасүрэн

Татвар төлөгчдийн хүрээ тэлэх тусам улсад орох орлогын хэмжээ нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр буцаан олголтоо нэмэлдүүлбэл иргэн бүр хариуцлагаа ухамсарлаж НӨАТ-ын асуудалд хариуцлагатай ханддаг болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН