Нүүр хуудасМэдээБНСУ Уханиас иргэдээ нүүлгэн шилжүүллээ

БНСУ Уханиас иргэдээ нүүлгэн шилжүүллээ

Коронавирусийн тархалт хурдацтай нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 9,600 хүрч, нас барагсдын тоо 213 болоод байна. Тэгвэл Өмнөд Солонгосын 367 иргэнийг тээвэрлэсэн тусгай үүргийн онгоц өнөөдөр тус улсын “Gimpo” олон улсын нисэх онгоцны буудал дээр газардсан тухай БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдээллээ. Энэ нь зөвхөн эхний ээлжийн нислэг бөгөөд одоо дахиад 350 орчим иргэд Ухань хотод үлдсэн аж.

Коронавирусийн өвчлөлийн энэ цаг үед улс орнууд өвчний голомт болсон БНХАУ-ын Ухань хотод байгаа өөрийн улсын иргэдээ эх орондоо авчрах шийдвэрийг ээлж дарааллан гаргаад байгаа билээ.

Энэхүү тусгай нислэгээр ирсэн зорчигчдыг онгоцны буудал дээр үзлэгт хамруулж, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ч тусгаарлах өөр өөр газруудад хуваан байршуулах арга хэмжээг авч байгаа гэнэ. Одоогийн байдлаар тэдгээр хүмүүсээс халдвар авсан тохиолдол илрээгүй байна. Мөн Австрали, АНУ, Япон зэрэг улс орнууд Ухань хотоос иргэдээ татаж аваад байгаа аж.

Эх сурвалж: KOREATIMES

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН