Манай Улсын нийт нутаг дэвсгэрийн 8 орчим хувийг ой эзэлдэг. Цаашид нийт нутгийн 50 орчим хувийг ойжуулж чадвал ая тухтай амьдрах эко систем бүрдэх юм.
Энэ онд Дамбадаржаа дахь “НӨХӨРЛӨЛИЙН ОЙ” цэцэрлэгт хүрээлэнд 6 төрлийн 3000 навчит болон шилмүүст мод тарьж ургуулахаар төлөвлөөд байна. Уг цэцэрлэгт хүрээлэнд МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон төрийн албан хаагчид мод тарив.
Энэ сарын турш үргэлжлэх “Бүх нийтээр мод тарих өдрүүд” -ээр Нийслэл хотын найман байршилд 300 гаруй байгууллага мод тарина.