Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дах Ялбаг хөндийг нөхөн сэргээж Ялбагийн голыг урсгасан бол энэ удаад Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Их ноёны ам, Бага ноёны ам, Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Цагаан хөтөл орчмын 4 байршилд техникийн нөхөн сэргээлт хийх гэж байна.
![](https://mand.mn/wp-content/uploads/2024/05/image-12.png)
2023 оны 11 дүгээр 24-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Оюу толгой” компани нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ.
![](https://mand.mn/wp-content/uploads/2024/05/image-13.png)
Энэ нь Oyu Tolgoi компанийн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 400 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн ажлын түүчээ болж байна.
![](https://mand.mn/wp-content/uploads/2024/05/image-14.png)