Нүүр хуудасМэдээБОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

2024 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД

📌 2024 оны нэгдүгээр улиралд Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны ажлын тайлан мэдээг хүргэж байна.

📌 Өнгөрсөн хугацаанд Хамгаалалтын захиргаанд гүйцэтгэлийн төлөлвлөгөөний хэрэгжилтийг хангах болон төрийн албан хаагчийн нийтлэг чиг үүргийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 670 гаруй өргөдөл, хүсэлт, албан бичиг ирсэнээс 557 хугацаанд нь шийдвэрлэн 65 бичиг хяналтын шатанд байна. Эдгээр ирсэн өргөдөл, албан бичгийг ангилж үзвэл 235 өргөдөл гомдлыг иргэд, 439 хүсэлт, албан бичгийг аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн байна.

📌 Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлж, төрийн мэдээллийг ил тод байдлыг хангах ажлын хүрээнд 2024 оны 3 дугаар сарын 1-с эхлэн газар ашиглах эрхийн хугацаа сунгах, солбицол өөрчлөх зэрэг зарим төрлийн төрийн үйлчилгээг цахимаар буюу www.e-business.mn, www.egazar.gov.mn -р сайтаар авч эхэллээ.

📌 Хамгаалалтын захиргаа тус үйлчилгээг нэвтрүүлснээр иргэдийн цагийг хэмнэх, хүндрэл чирэгдэл үүсгэхгүй байх, хугацаа алдах гэх мэт асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болж байна.

🇲🇳 ХУУЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ:

– 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар Байгаль орчны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж зөрчсөн 40 гаруй зөрчил илэрснийг хуулийн дагуу шийдвэрлэж нийт 150 гаруй сая төгрөгийн торгууль шийтгэлийг оногдуулж Улсын төсөвт төвлөрүүлээд байна.

– Хамгаалалтын захиргаа БОАЖ сайдын 2024 оны 04 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэхийн ажлын хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ахуйн болон байгальд үүссэн 16 тонн хог хаягдлыг цэвэрлүүлэн ачуулж, албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

– Мөн Хамгаалалтын захиргааны алба хаагчид, Нийслэлийн засаг даргын 2024 оны А226 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Дархан цаазат газарт зөвшөөрөлгүй мал бэлчээрлүүлсэн 10 иргэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож, 3447 гаруй тооны адуу малыг тууж гаргах ажлыг зохион байгууллаа.

– Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022-2026 онд хэрэгжүүлэх Менежментийн төлөвлөгөөний үр ашигт байдлыг үнэлэх, шинэчлэх ажлын хүрээнд 2024 оны 1 дүгээр улиралд Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүргүүдийн ЗДТГ, Төв аймгийн Зуунмод сумын ЗДТГ, Шинжлэх ухааны байгууллага, Байгаль орчны мэргэжлийн судлаачид, байгууллагууд, ТББ, болон иргэд, малчдын төлөөлөл, орчны бүсийн иргэдийн төлөөлөл, хамгаалалтын захиргааны ахмад ажилчид зэрэг 320 гаруй хүмүүсийг хамруулан 3 удаагийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж санал, шүүмжүүдийг тусган авч цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, менежменттэй уялдуулахаар ажиллаж байна.

– Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндсэний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн томоохон 20 гаруй аж ахуйн нэгжүүд Богдхан ууланд мод тарих амлалт өгч мод тарих гэрээ байгуулан бэлтгэл ажлаа ханган тус тус ажиллаж байна. 🇲🇳🇲🇳🇲🇳

Холбогдох утас: 77070840

Цахим хаяг: www.bogdkhan.mpa.gov.mn

ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааБогдхан уулын хамгаалалтын захиргаа

Бат-Өлзийн Бат-Эрдэнэ

Хан-Уул Эко ДүүрэгБаянзүрх ДүүрэгТөв аймаг Tuv provinceНийслэлийн Засаг даргын Тамгын газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН