Хятадын Шинжлэх Ухааны Академийн Их Сургууль (UCAS) нь судалгааны хүрээлэн, лаборатори, эрдэмтэн, судлаачдын нөөцөд тулгуурлан сургалт, судалгааг хослуулан хөгжүүлдэг БНХАУ-ын тэргүүлэх судалгааны их сургуулиудын нэг юм.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Их Сургууль (UMAS) өнгөрсөн жилээс элсэлтээ авч эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар болон тухайн үеийн БШУЯ-ны зүгээс Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрдэм шинжилгээний мэдлэг, хүний нөөц, судалгааны хүрээлэн, лаборатори, дэд бүтцийн нөөцөд түшиглэн UMAS-ийг байгуулсан бөгөөд UCAS-ийн нэгэн адил судалгаанд суурилсан ахисан түвшний боловсролын тогтолцоог хөгжүүлэх зорилготой.
Тиймээс өнөөдрийн уулзалтаар талууд хоёр сургуулийн онцлог, давуу талд тулгуурлан хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал нэгдлээ. Түүнчлэн хоёр талын хамтарсан хөтөлбөрөөр залуу эрдэмтдийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар болов.
Шинжлэх Ухааны Академийн Их Сургууль нь хөтөлбөр, арга зүйн хувьд БНХАУ-ын UCAS-тай ижил зорилго, чиглэлээр хөгжиж байгаа тул хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг онцоллоо. Мөн санхүүжилтийн загварыг хоёр тал хамтран судалж, тогтвортой санхүүгийн механизмыг бий болгоход анхаарч ажиллана





