Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаа, цаг үеийн нөхцөл байдал, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн цаашид анхаарах асуудлуудын талаар санал, хүсэлтийг сонсож, зөвлөлдөх, зарим шуурхай асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготойгоор орон нутагт ажиллаж буй. Энэ сарын 21-24-ны өдрүүдэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад ажиллахаар төлөвлөөд байна.
Энэ дагуу өнөөдөр буюу 2024 оны есдүгээр сарын 21-ны өдөр Архангай аймгийн ус, цаг, уурын орчны шинэжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр тус газраас тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлаа салбарын сайддаа уламжиллаа.
Тухайлбал, Төвшрүүлэх цаг уурын өртөөний шинэ барилга барих, төвийн конторын барилгын их засвар өргөтгөл, Эрдэнэмандал, Тариат өртөөний барилгыг нэгдсэн халаалалтад холбох хөрөнгө, агаарын бохирдлыг хэмжих зөөврийн багаж, үер ус ихтэй үед голын гулдирал, хэмжилтийг хийхэд ус судлалд, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаанд төв суурин газраас 15км-ээс, авто болон төмөр зам, өндөр хүчдлийн шугам, айл, хүн, малаас 10 км-ээс хол зайд байрлах аюулгүй ажиллагааг хангахад нисдэг дрон зэрэг шийдвэрлэх шаардлагатай 10 гаруй асуудлаа танилцууллаа.
Мөн цаг уурын тухай шинэ хуулинд аймаг, сумдын цаг уурын шинжилгээний талбайн ойролцоо барилга, гэр хорооллын газар олгогдож байгаа нь шинжилгээний ажилд өөрчлөлт оруулж байгаа тул шинжилгээний талбайн газрыг хамгаалах заалт, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах заалтуудыг тус тус оруулах саналаа мөн хэллээ.
Мөн энэ үеэр тус төвийнхөн С.Одонтуяа сайд ажлаа аваад удаагүй байхдаа цаг уурын ажилчдын цалингийн урамшууллыг олгох асуудлыг шуурхай шийдвэрлэж өгсөнд талархаж байгаагаа илэрхийллээ.