Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Дундговь аймагт “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах, төлбөрийн...

БОУАӨЯ: Дундговь аймагт “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах, төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын хэлэлцүүлэг болжээ

Дундговь аймагт “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах, төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын хэрэгжилт, түүнийг шийдвэрлэх талаар санал солилцох хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.05.26/ зохион байгууллаа.

Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгаалллын байнгын санхүүжилтийн хөтөлбөртэй хамтран“Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль” болон Засгийн газрын 2022 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах, төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын хэрэгжилтийг хангах тухай сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Энэ үеэр аймаг, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, Санхүү төрийн сангийн хэлтсийн холбогдох албан хаагчид “Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төсөв зардлын мэдээллийн сан”-д төлбөрийн төлөвлөлт, гүйцэтгэлийг боловсруулахад тулгарч буй асуудлыг тодорхойлж, чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, түүний хэрэгжилтийг иргэд, олон нийтэд таниулах зорилгоор Хил хязгааргүй алхам ТББ-тай хамтран сургалт, нөлөөлийн ажлыг зохион байгуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН