НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн нарийн бичгийн дарга нарын газраас 8 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргийн хүрээнд Ил тод байдлын тогтолцоог сайжруулах үндэсний чадавхийг бэхжүүлэх, хоёр жил тутмын тайланг хүлээлгэн өгөхтэй холбоотойгоор хүлэмжийн хийн тооллогын системийн болон үндэсний тооллогын тайлагналтын чанарын баталгааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлагууд, эрдэм шинжилгээний болон хүлэмжийн хийн тооллогын мэдээ мэдээллээр хангагч байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.
Цаашид хүлэмжийн хийн тооллогын чанарыг сайжруулахын тулд хууль эрхзүйн орчин, менежментийн тогтолцоо болон хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг тооцож буй арга аргачлалаа сайжруулахаас гадна өгөгдөл мэдээллийн хадгалалт, ашиглаж буй мэдээллийг баталгаажуулан чанаржуулж, хүний нөөцийг бодлогын хувьд тогтвортой байлгах нь нэн чухал юм.