Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх салбар дундын хэлэлцүүлэг боллоо

БОУАӨЯ: Нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх салбар дундын хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх салбар дундын хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.01.21/ боллоо.

Байгаль орчин, уур амьсгалын яам Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Парисын хэлэлцээр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Засгийн газрын 2019 оны 407 дугаар тогтоолоор батлагдсан “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”, эдгээр бодлогын баримт бичгүүдийн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн үндэсний төрийн байгууллагууд, бодлого тодорхойлогчлын хамтын ажиллагаа, уялдааг бэхжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Хэлэлэлцүүлгийг үеэр ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны (BMZ) санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй (GIZ) Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах төслийг хамтран хэрэгжүүлж байгаа талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН