Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн 03 дугаар сарын 21-ний өдрийг олон улсын “Ойн өдөр” болгон ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ойн ач холбогдол, үүргийг дүгнэж, ойн нөөцийн төлөв байдлыг сайжруулахад улс орнуудын анхаарлыг хандуулдаг.
Тухайлбал, өнгөрсөн жил “Ой ба инновац: Илүү сайхан дэлхийн төлөөх шинэлэг шийдлүүд” сэдвийг онцгойлсон. Энэ жилийн хувьд “Ой ба хүнс” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зарласан бөгөөд Монгол улсад ойн салбарын боловсон хүчин бэлтгэж буй их дээд сургуулиудын оюутан судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “Оройн нахиа” Эрдэм шинжилгээний X хурал 2025 он 03 дугаар сарын 21-ны өдөр МУИС-ийн номын сангийн 502 тоот танхимд 09:00 цагаас зохион байгуулагдах гэж байна.
Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийг https://forms.gle/ugGtGnEqs3FhuF787 -р илгээнэ үү.
Жич: 2025.03.07-ны өдөр Ойн мэргэжилтэн бэлтгэж буй их дээд сургуулиудад хурлын удирдамжийг хүргүүлсэн болно.
Оюутан судлаачдадаа АМЖИЛТ хүсье.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Монголын Ойн Салбарын Мэргэжлийн Холбоодын Нэгдэл
Монгол Улсын Их Сургууль
ШУТИС – Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences
Олон улсын Улаанбаатарын их сургууль