Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаар тушаалаар баталсан “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын төслийг уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгжийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүллээ.
Журмын шинэчилсэн төслийг Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газар танилцуулан, төсөл хэрэгжүүлэгч нарын саналыг авч, хэлэлцүүлгийг үр дүнтэй зохион байгуулав.