Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй ААН, байгууллагын үйл ажиллагаанд...

БОУАӨЯ: Уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй ААН, байгууллагын үйл ажиллагаанд хийх хяналт, шалгалтыг эхлүүллээ

Агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ирэх гуравдугаар сарын 1 хүртэл нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Энэ хүрээнд БОУАӨЯ-ны Салбарын улсын ерөнхий байцаагчийн “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 01/01 дугаартай удирдамж батлагдаж, хяналт шалгалтын ажлыг өнөөдрөөс /2024.01.08/ эхлүүллээ.

Өнөөдөр яамны Салбарын хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газрын байцаагчид хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах түүхий нүүрс болон нүүрсний завсарын бүтээгдэхүүн /мидлинг/ ашиглаж буй 100 кВт-ээс дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуухтай 17 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Удирдамжийн дагуу нийслэлийн 141 аж ахуй нэгж, байгууллагын 241 зуухны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр төлөвлөөд байна. Хяналт шалгалт 10 хоног үргэлжилнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН