Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Эгийн голын УЦС төслийн байгаль орчны судалгаанууд, тулгарч буй бэрхшээл, ирээдүйн...

БОУАӨЯ: Эгийн голын УЦС төслийн байгаль орчны судалгаанууд, тулгарч буй бэрхшээл, ирээдүйн төлөвлөгөөг хэлэлцлээ

“Эгийн голын усан цахилгаан станц төсөл”-ийн ерөнхий замын зураглал боловсруулах хурал өнөөдөр Монгол Улсын Шинжлэх ухааны академид боллоо. Хуралд Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын төлөөлөл оролцлоо.

Хуралдаанаар Эгийн голын усан цахилгаан станц төслийн байгаль орчны судалгаанууд, төслийн явц, тулгарч буй бэрхшээл, ирээдүйн төлөвлөгөөг хэлэлцэж, төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн судалгааны ажилд дүгнэлт өгч, үр дүнгээ харилцан зөвлөлдөн, хүлээн зөвшөөрөх үүрэгтэй хоёр улсын эрдэмтдийн ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо.

Мөн төслийг хариуцаж буй төрийн байгууллагуудын төлөөллийг хамруулсан семинар, хурал зохион байгуулж, санал шүүмжийг хэлэлцэн, нэгдсэн ойлголттойгоор хамтран ажиллахаар болов.

Сануулахад, өнгөрсөн 2024 оны аравдугаар сарын 9-нд УИХ-ын гишүүн, Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловын урилгаар Москва хотод ажиллахдаа Эгийн голд барихаар төлөвлөж буй УЦС-ын төслийн Байгал нуурт үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын ШУА-ийн эрдэмтэд хамтран хэрэгжүүлэхээр болж, судлаачдын ажиллах журам, ажлын төлөвлөгөө, хариуцах эзэн, цаг хугацааг нарийвчлан тогтоохоор тохиролцсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН