Нүүр хуудасМэдээБОУАӨ-ийн сайд С.Одонтуяа "Байгаль орчны эмэгтэй манлайлагчдын групп" байгуулах санаачлага гаргалаа

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа “Байгаль орчны эмэгтэй манлайлагчдын групп” байгуулах санаачлага гаргалаа

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 2024 “Ногоон ирээдүйн төлөө” сэдвийн хүрээнд Төрийн ордонд 2024 оны наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Чуулга уулзалтад дэлхийн 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 орчим байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг салбарын эмэгтэй манлайлагчид оролцсон юм.

Чуулга уулзалтаар:

Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо,

Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг,

Цахим эдийн засаг дахь энтрепренер эмэгтэйчүүдийн оролцоо,

Жендерийн тэгш эдийн засаг,

Эмэгтэйчүүд охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, нөлөө,

Спорт, урлаг, соёлын салбар дахь жендерийн тэгш байдал зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцлээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Дэлхийн эмэгтэйчүүдийн форумын үеэр Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо салбар хуралдааны үндсэн хэлэлцүүлэгт оролцов. Сайдын зүгээс зөвхөн форум зохион байгуулаад өнгөрүүлэхгүй, яриа хэлэлцээ болон гарсан үр дүнгийн хэрэгжилтийг хангах ёстой гэж үзэн “Байгаль орчны эмэгтэй манлайлагчдын групп” байгуулах санаачлагыг гаргалаа.

Энэхүү “Байгаль орчны эмэгтэй манлайлагчдын групп” нь эмэгтэйчүүдийн оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэх нь улс орны төдийгүй дэлхий нийтийн хөгжилд үнэ цэнэтэй, хүчтэй, нөлөөлөл ихтэй байх шаардлага ирж байгаа энэ үед хүн төрөлхтөний оршин байх үндэс болсон байгаль, орчин, гурвалсан байгаль орчны хямралыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах чиглэлтэй ажиллах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН