Нүүр хуудасМэдээБТСУХ: Наймдугаар сарын 30-ны өдрийг Монголын Таеквондогийн өдөр болгон зарлалаа

БТСУХ: Наймдугаар сарын 30-ны өдрийг Монголын Таеквондогийн өдөр болгон зарлалаа

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам ид дундаа орлоо. Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 29 дүгээр байрт бичигдэж байна. Энэ наадмын эхний өдөр таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К-44 ангилалд тулалдсан У.Сүрэнжав алтан медаль хүртсэнээр паралимпын наадмын тав дахь медаль, гурав дахь алтан медалийг эх орондоо авчирсан.

Түүний медаль хүртсэн өдөр бол наймдугаар сарын 30 бөгөөд гурван жилийн өмнөх энэ өдөр “Токио-2020” паралимпын наадмаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн билээ. Гурван жилийн зайтай алтан медальтан төрөн гарсан наймдугаар сарын 30-ны өдрийг Монголын таеквондогийн холбооноос “Монголын таеквондогийн өдөр” болгон зарлажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН