Нүүр хуудасМэдээСХД: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо

СХД: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо

2024 оны судалгаагаар гурван хүүхэд тутмын хоёр нь нэгээс дээш шүдний цооролтой гэсэн дүн гарсан. Шүд цоорлыг эмчлүүлэхгүй удах нь 200 гаруй төрлийн өвчлөл үүсгэх шалтгаан болдог. Тиймээс бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйг дээшлүүлж шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил чухал юм.

СХД “Жайка” олон улсын байгууллагатай “Эрүүл сургууль” төслийг хэрэгжүүлж 122 дугаар сургуулийн үндсэн 1, түрээсийн 2 байранд шүдний булан, кабинетийг байгуулжээ.

Ингэснээр тус сургуулийн 1-3-р ангийн 1100 сурагч тус кабинетад шүдээ тогтмол угааж, фторт уусмалаар шүдээ зайлах дадлыг хэвшүүлнэ гэж үзжээ.

Цаашид шүдний кабинетыг СХД-ийн бусад сургуулиудад байгуулж өвчлөлийг бууруулж, шүд цоорлоос урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг зохион байгуулна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН