Францын нийслэл Парис хотод болсон зуны 17 дугаар паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд мөнгөн медаль хүртсэн “Парис-2024” паралимпын Монгол Улсын багийн тугч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ дасгалжуулагч Д.Баттулгын хамт маргааш өглөө 07:30 цагт эх орондоо хүрэлцэн ирнэ. Тэрбээр “Рио-2016”-гоос хүрэл, ”Токио-2020”-гоос алт, “Парис-2024”-аас мөнгөн медаль хүртэж, паралимпын наадмын иж бүрдэл медальтай Монгол Улсын анхны тамирчин болсон юм. Түүний хамт байт харваа, усанд сэлэлт, жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн Монголын баг тамирчид хүрэлцэн ирэх юм байна