Нүүр хуудасМэдээБХЯ: Хуулийн офицерууд чадавхжуулах сургалтанд хамрагджээ

БХЯ: Хуулийн офицерууд чадавхжуулах сургалтанд хамрагджээ

Монгол Улсын Батлан хамгаалах яам болон АНУ-ын Батлан хамгаалах Олон Улсын эрх зүй судлалын хүрээлэнтэй хамтран хуулийн офицеруудыг чадавхжуулах зорилгоор хамтарсан сургалт зохион байгууллаа.

Гурав хоног үргэлжилсэн тус сургалтаар энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд тулгардаг хүндрэл бэрхшээлийг даван туулах, үүрэг гүйцэтгэх явцад үүсэх аливаа зөрчил, дутагдалд дүгнэлт хийх, харилцан туршлага солилцох зорилгоор жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн.

Сургалтад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрийн цэргийн командлал, нэгтгэл, ангийн хуулийн офицерууд хамрагдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН