Нүүр хуудасМэдээБХЯ: "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил"-д зориулан "Номын баяр"-ын ёслол боллоо

БХЯ: “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-д зориулан “Номын баяр”-ын ёслол боллоо

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, алдаршуулах зорилгоор тус хүрээлэн нь “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-д зориулан “Номын баяр”-ын ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

“Номын баяр”-ын хүрээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, залуу эрдэмтэн, судлаачдын 2025 онд туурвисан “Цэргийг удирдахуйн үндэс”, “Батлан хамгаалах тогтолцоо бэхжүүлэх зарим асуудал”, “Батлан хамгаалах судлал”, “Цэргийн урлагийн хөгжил, хувьсал өөрчлөлт”, “Монгол цэргийн түүх” гурван боть, “Хүннү, Хань улсын төр, цэргийн харилцаа”, “Чөлөөлөх дайнд 7 дугаар морьт дивиз”, “Цэргийн социологи”, “Монгол цэргийн социологийн хөгжил”, “Батлан хамгаалах салбарт эмэгтэйчүүдийн оролцоо” зэрэг бүтээлийг танилцуулж, бүтээлийн дээжийг хүндэт зочдод өргөн барилаа.

Ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Дэмбэрэл, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалах яам, Зэвсэгт Хүчний Жанжин штабын удирдах бүрэлдэхүүн, Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүдийн удирдлага, эрдэмтэн, судлаачид уригдан оролцлоо.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тууштай эрхэлж, батлан хамгаалах салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн, судлаачдад чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын эрдмийн үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН