Батлан хамгаалах салбарт 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласан.
Зорилго нь: “Батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” юм.
Энэ хүрээнд “Эх оронч Дарханчууд” нэг сарын нөлөөллийн аяныг аймгийн ИТХ, Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл, АЗДТГ-ын Цэргийн штабаас зарлалаа.
Өнөөдөр /2025.03.17/ тус аяны нээлт Найрамдал талбайд боллоо.
Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жил, Монгол цэргийн өдрийн баярын мэндийг Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон үе үеийн ахмадууд, нийт алба хаагчдадаа өргөн дэвшүүлье.