Нүүр хуудасМэдээБэлгийн дарамт үзүүлсэн даргаа шалны модоор зоджээ

Бэлгийн дарамт үзүүлсэн даргаа шалны модоор зоджээ

Хятадын төрийн албан хаагч эмэгтэй зүй бус утгатай зурвас бичиж, бэлгийн дарамт учруулсан даргаа шалны модоор зодож буй 14 минутын дүрс бичлэг цахим орчинд тарж, шуугиан тарьжээ.

Жу овогт эмэгтэйн хэлснээр дарга нь түүн рүү гурван ч удаа садар самуун утгатай зурвас илгээсэн аж. Түүнчлэн хамт ажилладаг бусад эмэгтэйчүүд нь ч ижил зурвас хүлээн авч байсан удаатай гэнэ. Тиймээс тэвчээр нь барагдсан эмэгтэй ажилчид нийлэн цагдаагийн газарт гомдол гаргажээ.

Бичлэг дээр Ван овогт дарга нь шалны модоор цохиулж, нүүр рүүгээ ус цацуулж байхдаа ширээнээсээ огт босолгүйгээр ажилчдаасаа өршөөл хүсч, явуулсан зурвасууд нь ердөө тоглоом байсан хэмээн тайлбарлахыг оролдох аж.

Бичлэг дээр гарч буй дарга Ван овогт бол Хятадын засгийн газрын ядуурлыг бууруулах агентлагийн орлогч дарга байсан хэмээн зарим эх сурвалжууд мэдээлжээ. Хэрэг гарснаас хойш тус агентлагт дотоод шалгалт хийн Ван дарга сахилга батын зөрчил гаргасан хэмээх шалтгаанаар халагджээ.

Эх сурвалж: COMPLEX

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН