Нүүр хуудасМэдээБэлгийн сэдэлтэй онигоо ярих, нууцтай нь холбоотой асуулт асуух нь хүртэл бэлгийн...

Бэлгийн сэдэлтэй онигоо ярих, нууцтай нь холбоотой асуулт асуух нь хүртэл бэлгийн дарамтын нэг хэлбэр…

2021 онд ХЭҮК, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд хийсэн бэлгийн дарамтын талаарх ойлголт мэдлэг ямар байгааг тандах судалгаа хийжээ.

Судалгаанд оролцсон гурван хүн тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтын ямар нэг хэлбэрт өртсөн гэдэг судалгаа гарсан байна.

Бэлгийн дарамт гэдэг нь бусдыг хүсээгүй байхад бэлгийн сэдлээ амаар, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлэх, бэлгийн харилцаанд орохоос өөр аргагүй байдалд хүргэж дарамлах, мөн хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орох зэрэг олон хэлбэрүүдтэй өргөн хүрээний ойлголт.

Гэтэл хүмүүс бэлгийн дарамтын хамгийн хүнд хэлбэр болох бэлгийн харилцаанд орох, хүчиндэхийг л зөвхөн бэлгийн дарамт гэж үздэг болох нь судалгаанаас харагддаг байна. Харин бэлгийн сэдэлтэй онигоо ярих, эрээ цээргүй ширтэх, бэлгийн нууцтай нь холбоотой асуулт тавих зэрэг нь мөн л бэлгийн дарамтын нэг хэлбэр юм.

Ер нь бэлгийн дарамт учруулж буй хүмүүс ихэнхдээ эрх мэдэл бүхий хүмүүс байдаг бөгөөд надтай ойр дотно байвал чамайг гадаадад явуулна, албан тушаал дэвшүүлнэ гэх зэргээр хүсэл мөрөөдөл дээр нь дөрөөлөн тэгвэл ингэнэ гэсэн болзол тавих, ажлын ачааллаар дарах. дарамтлах зэргээр тэвчишгүй орчин үүсгэж, гарцаагүй байдалд оруулах арга тактикыг их хэрэглэдэг.

бэлгийн дарамтад орсон хүмүүсийн ердөө 10 хүрэхгүй хувь нь гомдол гаргадаг

Бэлгийн дарамтыг зөвхөн хоёр хүний асуудал хэмээн үзэж тоохгүй орхисноор энэ нь нийгмийн олон асуудлуудыг дагуулж, бэлгийн дарамт хавтгайрах хөрс суурь нь болж байна. Төрийн захиргааны албан хаагчдын гурван хүний нэг нь бэлгийн дарамтад өртдөг хэдий ч тэдгээр дарамтад өртсөн иргэдийн ердөө 10 хүрэхгүй хувь нь холбогдох байгууллагад ханддаг байна.

Эх сурвалж: Хүний эрхийн үндэсний комисс 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН